Нисэхийн өмнө
- Нислэгийн тийз худалдаж авахын тулд хаана хандах вэ?
- Худалдаж авсан тийзний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас, хэрхэн авах вэ?
- Тусгай үйлчилгээний захиалгыг яаж өгөх вэ?
- “Blue Sky Mongolia”- гишүүнчлэлийн картны талаархи мэдээллийг хаанаас авах вэ?
- “Blue Sky Mongolia”-хөтөлбөрийн гишүүн картандаа урамшууллын миллийг яаж оруулах вэ?
- Нислэгийн өдөр яаж солиулах вэ?
- Суудлын ангилал дээшлүүлэх болон бууруулах бол?
- Та суудлын хуваарилалт захиалахыг хүсвэл?
Нисэх буудалд
- Онгоцонд суухад юуг биедээ авч орж болохгүй вэ?
- Онгоцонд суухад юуг биедээ авч явбал зүйтэй вэ?
- Спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил вааран эдлэл зэрэг хэврэг эд зүйлсийг хэрхэн тээвэрлүүлэх вэ?
- Нислэгийн дараа бүртгүүлсэн тээш гэмтсэн бол арга хэмжээ авах уу?
- Нислэгийн дараа тээшээ хайгаад олсонгүй. Хэнд хандах ёстой вэ?
- Үнэгүй тээвэрлэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тээштэй бол...?
- Агаарын хөлөгт эд зүйлсээ мартсан бол...?
- Тээш хадгалуулах бол хэнд хандах вэ?
- Тээш баглуулах үйлчилгээ хаана байдаг вэ?
Бусад
- Төлөөлөгчийн газруудын талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
- Цаг агаарын ижил нөхцөлд зарим компаниудын нислэг хойшилж байхад, нөгөө хэсэг нь нислэгээ хэвийн явуулдаг вэ?
- Суудал байхгүй гэсэн боловч онгоцонд орохоор сул суудал хэдэн арваараа байдаг нь ямар учиртэй вэ?
Нисэхийн өмнө
1. Нислэгийн тийз худалдаж авахын тулд хаана хандах вэ?
Та тийзээ интернетээр захиалах хүсэлтэй бол манай www.miat.com вэб сайтын “Нислэг захиалга” хэсэг рүү нэвтрэн захиалга өгөх боломжтой ба танд лавлах зүйл байвал (976) 11-333 999 дугаарын утсаар болон ebooking@miat.com хаягаар хандана.
Тийз худалдан авах газруудын мэдээлэл
- Мэдээлэл лавлагааны төв https://www.miat.com/pagecontent.php?pageId=67&lang=mn
- Тасалбар түгээврийн төв https://www.miat.com/pagecontent.php?pageId=66&lang=mn
- Гадаад улс дах төлөөлөгчийн газрууд https://www.miat.com/pagecontent.php?pageId=68&lang=mn
- Зорчигчийн тийз борлуулагч агентууд https://www.miat.com/pagecontent.php?pageId=70&lang=mn
- Ерөнхий борлуулагч агентууд https://www.miat.com/pagecontent.php?pageId=71&lang=mn
2. Худалдаж авсан тийзний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас, хэрхэн авах вэ?
- (976) 11-333 999 дугаарын утсаар болон cc@miat.com хаягаар холбогдож лавлана уу.
- Тийз худалдан авсан газартайгаа холбогдож лавлана уу
3. Тусгай үйлчилгээний захиалгыг яаж өгөх вэ?
Тусгай үйлчилгээний талаар манай вэб сайтны “Мэдээлэл & үйлчилгээ- Тусгай үйлчилгээ” хэсэгт нэвтрэн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Жирэмсэн зорчигч
- Нялх хүүхэд
- Дамнуургатай зорчигч
- Хүчилтөрөгчтэй зорчигч
- Тэргэнцэртэй зорчигч
- Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч
- Хөтлөгч нохой
- Гэрийн тэжээвэр амьтан
- Тусгай хоол
Дээр дурьдсан тусгай үйлчилгээнд та захиалга өгөх хүсэлтэй байгаа бол тийз захиалахдаа эсвэл нислэг эхлэхээс 24 цагийн өмнө мэдэгдэх шаардлагатай
4. “Blue Sky Mongolia”- гишүүнчлэлийн картны талаархи мэдээллийг хаанаас авах вэ?
“Blue Sky Mongolia”-картны мэдээллийг манай цахим хуудасны линкээр дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
5. “Blue Sky Mongolia”-хөтөлбөрийн гишүүн картандаа урамшууллын миллийг яаж оруулах вэ?
- Та тийз захиалахдаа “Blue Sky Mongolia” картын дугаараа давхар бүртгүүлнэ. Мөн милээ нөхөн оруулах шаардлагатай бол нислэгт зорчсоноос хойш 6 сарын дотор Мэдээлэл, лавлагааны төвийн (976) 11-333 999 дугаарын утас болон cc@miat.com хаягаар хандана.
6. Нислэгийн өдөр яаж солиулах вэ?
- Нислэгийн өдрийг солих бол та тийз худалдан авсан газар болон Мэдээлэл лавлагааны төвийн (976) 11-333 999 дугаарын утас болон cc@miat.com хаягт цахим шуудан илгээх боломжтой.
- Хэрэв тухайн ангилалын суудал байхгүй тохиолдолд дараагийн боломжит ангилалын тариф руу зөрүү төлбөр төлж өдөр өөрчилнө.
- Тийзээ ямар нэг шалтгаанаар ашиглаагүй тохиолдолд дараагийн нислэгт автоматаар шилжихгүй ба ямар нэгэн давуу эрх үүсэхгүй.
7. Суудлын ангилал дээшлүүлэх болон бууруулах бол?
- Та суудлын зэрэглэлээ өөрчлөх хүсэлтэй байгаа бол тийз худалдан авсан газар болон Мэдээлэл лавлагааны төвийн (976) 11-333 999 дугаарын утас болон cc@miat.com цахим хаягаар хандана.
8. Та суудлын хуваарилалт захиалахыг хүсвэл?
Та суудлын хуваарилалт захиалах хүсэлтэй байгаа бол нислэгээс 24 цагаас багагүй хугацааны өмнө манай Мэдээлэл, лавлагааны төвийн (976) 11-333 999 дугаарын утас болон reservation@miat.com имэйл хаяганд хандан өөрчлүүлэх боломжтой.
Нисэх буудалд
9. Онгоцонд суухад юуг биедээ авч орж болохгүй вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
10. Онгоцонд суухад юуг биедээ авч явбал зүйтэй вэ?
Та онгоцонд суухдаа бэлэн мөнгө, амархан муудах зүйлс, шилэн болон вааран эдлэл, үнэт эдлэл, үнэт цаас, үнэмлэх, бизнесийн чухал бичиг баримт, эм, тариа, цахилгаан бараа (камер, зөөврийн компьютер, зургийн аппарат, гар утас, МР3 тоглуулагч зэрэг) эд зүйлсийг биедээ авч явж байхыг зөвлөж байна. Эдгээр эд зүйлс алдагдах болон гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч байгууллага хариуцлага хүлээхгүй тул болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.
11. Спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил вааран эдлэл зэрэг хэврэг эд зүйлсийг хэрхэн тээвэрлүүлэх вэ?
Спортын хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил вааран эдлэл зэрэг хэврэг эд зүйлсийг тээшинд бүртгүүлэхдээ тээвэрлэлтийн стандарт хангасан, зориулалтын хамгаалагдсан хатуу материалаар хийсэн хайрцаг саванд хийж, жийргэвч материалаар дотор талаас нь хамгаалсан байх шаардлагатай. Хэрэв эдгээр сав баглаа боодлын стандарт хангагдаагүйгээс тээш эвдэрч гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно.
12. Нислэгийн дараа бүртгүүлсэн тээш гэмтсэн бол арга хэмжээ авах уу?
Та нисэх буудлын LOST and FOUND хэсэгт очиж энэ талаар бүртгүүлэх ёстой. Ингэснээр манай санд бүртгэгдэж, тээшний гэмтлийн талаар нөхөн олговор олгогдох эсэх талаар судалж, арга хэмжээ авна. Та нисэх буудлын тээш хүлээн авах хэсгээс гадагш гарч явсны дараа тээш гэмтсэн тухай мэдсэн бол тээвэрлэгч хариуцахгүй болохыг анхаарна уу.
13. Нислэгийн дараа тээшээ хайгаад олсонгүй. Хэнд хандах ёстой вэ?
Та нисэх буудлын LOST and FOUND хэсэгт очиж энэ талаар бүртгүүлэх ёстой. Ингэснээр манай санд бүртгэгдэж, таны тээшийг хайлтын системээр дамжуулан арга хэмжээ авагдах боломжтой. Алдагдсан тээшийг бүртгүүлэхдээ дамжин ирсэн нисэх буудлууд, нислэгийн дугаар, тээшний дугаар, өнгө, гаднах тэмдэг, брэндийн нэр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тээвэрлэгч талд өгснөөр тээшийг аль болох хурдан олох магадлал өндөр болохыг анхаарна уу.
14. Үнэгүй тээвэрлэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тээштэй бол...?
Таны тээш зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү тээшний төлбөр төлөх ба илүү тээшний үнэ тарифын талаарх мэдээллийг эндээс харах боломжтой.
15. Агаарын хөлөгт эд зүйлсээ мартсан бол...?
Олон улсын ирэгчдийн танхимын LOST & FOUND хэсэгт очиж Манай компанийн эзэнгүй тээш хариуцсан нярав(99194606, 99285974, 96674576)-т энэ тухай мэдэгдэх буюу baggageservice@miat.com хаягаар холбогдоно уу. Таны гээсэн эд зүйл олдсон тохиолдолд бид таны бүртгүүлсэн утасны дугаараар эргэн холбогдож мэдэгдэнэ.
Бусад нисэх буудлуудын хувьд LOST & FOUND хэсэгт очиж энэ тухай мэдэгдэх буюу тухайн оронд суугаа манай компанийн Төлөөлөгчийн газарт хандана уу.
16. Тээш хадгалахуулах бол хэнд хандах вэ?
“Чингис хаан” ОУНБуудалд тээш хадгалах үйлчилгээ үзүүлдэг ба дэлгэрэнгүй мэдээллийг (976) 1900 1980 дугаарын утсаар лавлах болон https://www.ulaanbaatar-airport.mn/teesh-hadgalah мэдээллийг авах боломжтой.
17. Тээш баглуулах үйлчилгээ хаана байдаг вэ?
Тээшний баглаа, боодлын үйлчилгээ “Чингис хаан” ОУНБуудлын 2-р давхарын олон улсын явагчийн танхимд байрладаг.
Бусад
18. Төлөөлөгчийн газруудын талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
Манай компанийн төлөөлөгчийн газруудтай холбогдох хүсэлтэй бол https://www.miat.com/pagecontent.php?pageId=68&lang=mn харилцах утасны дугаар болон хаяг байршлыг харах боломжтой.
19. Цаг агаарын ижил нөхцөлд зарим компаниудын нислэг хойшилж байхад, нөгөө хэсэг нь нислэгээ хэвийн явуулдаг вэ?
Нислэгийн үйл ажиллагаанд цаг агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг.
Цаг агаараас шалтгаалсан нислэгийн хязгаарлалт нь тухайн нисэх буудлын хүлээн авах чадвар, агаарын хөлгийн техник үзүүлэлт, авиакомпанийн зөвшөөрөгдсөн үзүүлэлт, агаарын хөлгийн даргын хязгаарлалт зэрэг олон шалтгаантай.
Иймд цаг агаарын ижил нөхцөлд зарим компаниудын нислэг хойшилж байхад зарим нэг нь нислэгээ үргэлжлүүлдэг нь дээрхи хязгаарлалтуудтай шууд холбоотой юм.
Жишээлбэл, зарим нэг авиакомпаниудын үйл ажиллагаанд зөвшөөрөгдсөн агаарын хөлгүүдийн хөөрөлт буултын үеийн чанх араас салхилах салхины хурдны дээд хэмжээ 10 knots буюу 5,14 м/с байдаг. Харин манай компанийн хувьд энэ үзүүлэлт нь 15 knots буюу 7,74 м/с юм.
Хэрэв Чингис хаан ОУНБ-д чанх арын салхины хурд 15 knots буюу 7,8 м/с-ээс бага байвал манай компани нислэгээ үргэлжлүүлэх боломжтой. Харин 10 knots-ийн зөвшөөрөлтэй компани нислэгээ хойшлуулах шаардлагатай болдог.
20. Суудал байхгүй гэсэн боловч онгоцонд орохоор сул суудал хэдэн арваараа байдаг нь ямар учиртэй вэ?
Агаарын хөлөг бүрт зохион бүтээгчээс тогтоож өгсөн нислэгийн техник үзүүлэлт байдаг. Энгийн үгээр бол дэлхийн татах хүчний эсрэг хэдий хэр ачаалал буюу даацыг тээвэрлэн нисч чадах вэ гэсэн үг юм. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс маш олон хүчин зүйлүүдийг (нисэх буудлын хөөрөх буух зурвас, агаарын хэм, салхи гэх мэт ) тооцон үздэг.
Зарим тохиолдолд агаарын хөлөгт буй зорчигчийн суудлын тооноос ч бага зорчигч тээвэрлэх даацын хязгаарлалтад ордог.