Beijing

Бээжин бол эртний түүх соёлыг орчин үеийн инновацитай хослуулсан хөл хөдөлгөөн ихтэй хот бөгөөд хориотой хот, цагаан хэрэм зэрэг түүхийн үнэт дурсгалт газрууд тэнгэр баганадсан барилгатай хослон оршдогоороо жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг юм

Istanbul

Истанбул нь эртний сэтгэл татам, хөл хөдөлгөөн ихтэй худалдаа наймаагаараа жуулчдын анхаарлыг их татдаг. Туркын соёлын үнэт эрдэнэ гэгддэг тус хот нь Босфорын хоолойгоор хоёр тивийг дамнан оршдог бөгөөд Айя София, Гранд Базаар зэрэг гайхамшигт түүхэн дурсгалт газар, орчин үеийн тансаг амттангаар дүүрэн байдаг нь сонирхолтой.

Tokyo

Орчин үе болон уламжлал хоорондоо хэрхэн гайхалтайгаар зохицохыг та Токио хотоос харах боломжтой. Сонирхол татахуйц олон өнгө загвараар гэрэлтсэн тэнгэр баганадсан барилгууд, тайван амгалан Шинто сүм хийд гээд Японы хамгийн хөл хөдөлгөөн ихтэй тус газар нь шинэлэг технологи, завгүй гудамжны амьдрал, соёлын баялаг өвөөр цэцэглэн хөгжиж байгаа билээ.

Busan

Өмнөд Солонгос улсын аялал жуучлалын томоохон бүс, хоёр дахь том хот болох Пусан нь амтат хоол, далайн эргийн наран шарлагын газар, түүхэн дурсгалт газруудаараа алдартай. Та МИАТ-ын шууд нислэгээр Пусан хот руу зорчин дараах хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой.

Tokyo

Өмнөд Хятадын томоохон үйлдвэрлэгч бүс нутаг болох Гуанжоу нь худалдаа үйлчилгээний төвлөрсөн хот гэдгээрээ аялагчдын төдийгүй бизнес эрхлэгчдийн хамгийн их зорчдог газар юм. Та МИАТ ТӨХК-ийн шууд нислэгээр Гуанжоу хот руу зорчин дараах хөнгөлөлт урамшууллын авах боломжтой.

Osaka

Япон эдийн засгийн томоохон төв болох Осака хот руу МИАТ ТӨХК-ийн шууд нислэгээр хот руу зорчин дараах хөнгөлөлт урамшууллын авах боломжтой.
Your browser is very old version. Please try again after upgrade browser version.