|
|
|
![]() |
Зорчигч тасалбар бичүүлэхдээ өөрийн гишүүнчлэлийн дугаараа заавал оруулах ба тухайн нислэг хийгдэж дууссанаас хойш 72 цагийн дараа автоматаар хуримтлагдана. Хөтөлбөрийн гишүүн болсон зорчигч зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүдэд (OM нислэгийн дугаартай) тасалбар худалдан авч ниссэнээр өөрийн гишүүнчлэлийн дансанд миль хуримтлуулах ба суудал захиалгын ангилалаас хамаарч хуримтлагдах милийн хэмжээ ялгаатай байна. Хөтөлбөрийн гишүүдийн хуримтуулсан миль нь 60 сарын хугацаанд хүчинтэй байх ба энэ хугацаанд ашиглаагүй тохиолдолд хүчингүй болж, устана. |