МИАТ ТӨХК нь “Олон улсын нислэгийн үйлчилгээний холбоо (IFSA)”-ны гишүүн тээвэрлэгчийн хувьд зорчигчдод шинэ, эрүүл, тэжээллэг, чанартай хоолоор үйлчлэх нь бидний нэн тэргүүний үүрэг бөгөөд тус холбоо(IFSA)-ны стандартад үйл ажиллагаа нь бүрэн нийцсэн, HACCP, GMP стандартуудыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн катерингийн төвүүдтэй хамтран ажилладаг билээ.
Бид нислэгийн үеийн хоолны үйлчилгээгээр SKYTRAX 4 одны зэрэглэлд хүрэх зорилт тавин ажиллаж байгаа төдийгүй нөхөн сэргээгдэх боломжтой, байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нь бидний зорилго юм.
БИЗНЕС АНГИЛАЛ
Нислэгийн үед Европ маягийн хоол ихэнхи хувийг эзэлдэг боловч Азийн зарим чиглэлүүддээ тухайн орны үндэсний онцлогийг шингээсэн хоолны сонголтоор үйлчилдэг билээ.
Түүнчлэн нислэгийн үеийн катерингийн сэтгэл ханамжийн судалгааны дагуу зорчигчдын шаардлага, эрэлт хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор нислэгийн үеийн хоолны чанарт байнгын сайжруулалт хийгддэг болно.
Бизнес ангилалын Зорчигч та агаарын хөлгийн үйлчлэгчээс өгсөн хоолны цэсний дагуу сонголт хийхээс гадна тус цэсийн арын хуудсанд хоолны чанарын талаарх сэтгэгдлээ үлдээгээрэй.
ТА сайхан хоол амталж, тав тухтай аялаарай.
Баярлалаа.
ЭНГИЙН АНГИЛАЛ
Нислэгийн үед Европ маягийн хоол ихэнхи хувийг эзэлдэг боловч Азийн зарим чиглэлүүддээ тухайн орны үндэсний онцлогийг шингээсэн хоолны сонголтоор үйлчилдэг билээ.
Түүнчлэн нислэгийн үеийн катерингийн сэтгэл ханамжийн судалгааны дагуу зорчигчдын шаардлага, эрэлт хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор нислэгийн үеийн хоолны чанарт байнгын сайжруулалт хийгддэг болно.
Та сайхан хоол амталж, тав тухтай аялаарай.
Агаарын хөлгийн үйлчлэгчид хандан санал, хүсэлтийн хуудас болон Хөөрөх цэг сэтгүүлийн 154-р нүүрэнд хоолны чанарын талаарх сэтгэгдлээ үлдээгээрэй.
Баярлалаа.
ТУСГАЙ ХООЛ
Манай нислэгээр аялахаар төлөвлөж буй зорчигч Таны эрүүл мэнд, нас, шашин шүтлэг зэргээс шалтгаанлан тусгай хоолны үйлчилгээ шаардлагатай бол дараах хаягуудад хандан захиалгаа өгч үйлчлүүлээрэй.
Хэрхэн захиалах вэ ?
Нислэгийн тийз захиалах үедээ:
- Тийз борлуулагч агентаас нислэгийн тийзээ захиалж буй тохиолдолд; Тухайн тийз борлуулагч агентаар дамжуулан тусгай хооло захилна уу.
- Гадаад улс орноос нислэгийн тийз захиалах тохиолдолд; МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хандана уу.
Нислэгийн тийз захиалсны дараа:
- Хэрэв Та нислэгийн тийз худалдан авсны дараа тусгай хоол захиалах бол доорх хаягаар нислэг хөөрөх цагаас 24 цагийн өмнө хандана уу.
|
Телефон |
Working hours |
Emails |
Мэдээлэл лавлагааны төв |
(976)-11333999 |
24 hours |
cc@miat.com |
Жич :
- Хэрэв Та нислэгийн өдрөө өөрчилсөн тохиолдолд тусгай хоолны захиалгаа дахин шалган, баталгаажуулна уу.
- Хэрэв Та транзит зорчигч бол дамжих нислэгтээ тусгай хоолны үйлчилгээ авч чадахгүй байх магадлалтайг анхаарна уу.
Үйлчилгээний чанар, стандартын хэлтэс. МИАТ ХК Холбоо барих утас: +976 70049967
Цахим шуудангийн хаяг: customerservice@miat.com
Нялх хүүхэд болон хүүхдийн хоолны менютэй танилцах бол энд дарна уу.
№ |
Хоолны нэр |
Тайлбар |
Орц, найрлага |
1 |
Давс багатай хоол |
Давсны бага агууламжтай хоол |
Үндсэнхоол: вандуй, будаа, цэцэгт байцаатай тахианы мах /цагаан соустай/ Салад: Хөц будааны холимог салад |
2 |
Муслим шашинтны хоол (MOML) |
Орцондоо гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүн агуулаагүй хоол |
Үндсэнхоол: гриллдэж шарсан тахиа, соустай Десэрт: Мини торт |
3 |
Энэтхэг хоол |
Карри эсвэл халуун ногоогоор амталсан хонь, тахиа, загасны мах, эсвэл сүүх бүтээгдэхүүн |
Үндсэнхоол: будаа, шарсан ногооны хачиртай халуун ногооны соустай каритай тахиа Салад: Хөц будааны холимог салад |
4 |
Сахаргүй хоол |
Чихэр, өөх тосгүй хоол |
Үндсэнхоол: үхрийн мах, тахианы мах, будаатай |
5 |
Ногоотой хоол |
Махгүй ногоотой хоол |
Будаа, брокколи, чинжүү, сармис, лууван, хулуу, цагаан мөөгний соус |
Та сайхан хоол амталж, тав тухтай аялаарай.
Агаарын хөлгийн үйлчлэгчид хандан санал, хүсэлтийн хуудас болон Хөөрөх цэг сэтгүүлийн 154-р нүүрэнд хоолны чанарын талаарх сэтгэгдлээ үлдээгээрэй.
Баярлалаа.