МИАТ ХК нь зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.
Суудал захиалга
Суудал захиалгад гэрийн тэжээвэр амьтан авч явах тухай зохих AVIH/PETC кодыг, гэрийн тэжээвэр амьтны савтайгаа бохир жин, савны савны урт х өргөн х өндөр 3 талын хэмжээс баталгаажсан байна.
Олон улсын нислэгт:
Бичиг баримт
Зорчигч нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба эрүүл мэндийн бичиг /гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон байх/, галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлнэ. БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсуудын шаардлагыг сайтар судална уу.
Гар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх:
- Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй.
- Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
Суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтайг анхаарна уу.
AVIH – агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэх амьд амьтан.
AVIH буюу тэжээвэр амьтан нь агуулах савыг нийлүүлээд 42 кг-аас хэтрэхгүй байх ба 3 талын хэмжээсийн нийлбэр 230 см-ээс хэтрэхгүй байна. Агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэх амьд амьтан нь тусгай тээшний хураамжаар тээвэрлэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай Мэдээлэл, лавлагааны хэсгийн 976-11-333999 утаснаас лавлана уу.
Орон нутгийн нислэгт:
Дараах холбоосоор мэдээллийг харна уу.
www.miat.com/pagecontent.php?pageId=251&lang=mn
Дэлгэрэнгүй мэдээллийг манай Мэдээлэл, лавлагааны хэсгийн 976-11-333999 утаснаас лавлана уу.