Тусгай үйлчилгээ :: Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч

Хөгжлийн бэрхшээлтэй  зорчигчдыг өвчний төрөл байдлаас хамааруулан хэд хэдэн хэсэгт хуваах бөгөөд, үүнийг тээвэрлэгч нь AIRIMP кодоор ялган тухайн зорчигчийн захиалгад оруулах шаардлагатай.

  • Тэргэнцэртэй зорчигч -WCHR
  • Хараагүй - BLND
  • Сонсголгүй- DEAF
  • Оюун санааны бэрхшээлтэй-DPNA
  • Дамнуургатай-STCR
  • Угтан авч туслалцаа үзүүлэх-MAAS
  • Тусгай анхаарал шаардлагатай -SP

Эдгээр код танд шаардлагатай бол манай Мэдээлэл лавлагааны тасаг /11-333999/ дугаарт холбогдон захиалган дээрээ нэмүүлнэ үү.

Дагалдагч:

Нислэгийн явцад өөрөө бие даан хооллох, ариун цэврийн өрөө орох чадваргүй зорчигчдыг нислэгийн турш асран халамжлах дагалдагчтай тээвэрлэнэ. Дагалдагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Авч яваа чадваргүй зорчигчийнхоо эрүүл мэндийн нөхцөл байдлыг бүрэн мэддэг байх
  • Нислэгийн туршид авч яваа биеэ даах чадваргүй зорчигчоо ариун цэврийн өрөөнд оруулах, нэг газраас нөгөө рүү явуулах зэрэг ажилбарыг ганцаараа гүйцэтгэх чадвартай байх
  • Агаарын хөлгөөс зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх бол асрамжлан яваа зорчигчоо нүүлгэн шилжүүлэх чадвартай байх
  • Дагалдагч нь 16 наснаас дээш насны насанд хүрсэн хүн байна.