Тусгай үйлчилгээ :: Тэргэнцэртэй зорчигч

Хэрэв зорчигч хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нисэх онгоцны буудалд, онгоцонд суух, онгоцноос буух зэрэгт тусгай тоноглол бүхий тэргэнцэр шаардлагатай бол урьдчилан захиалга өгсөнөөр үйлчилгээг үзүүлнэ.

Суудал захиалга

Зорчигч тэргэнцэр захиалах суудал захиалах үед Wheelchair request for walking disability passengers маягтыг бөглөнө. Маягтыг зорчигчийн тийзэнд хавсаргана. Маягтыг эндээс татаж авна уу.

Суудал захиалгад тэргэнцрийн кодыг оруулсан байна.

Нисэх буудалд

Тэргэнцэр болон хөдөлгөөнт бусад тоног төхөөрөмжийг бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх ба эдгээрийг тээвэрлэлтийн нөхцөл, бүртгэгдсэн тээшний зөвшөөрөгдөх жин, хэмжээнээс хэтрээгүй бол үнэ төлбөргүйгээр тээвэрлэнэ.

Бүртгэгдсэн тээш:

Зорчигчийн үнэ төлбөргүй тээвэрлүүлэх бүртгэгдсэн тээшний хэмжээ нь нислэгийн тийзэнд дурьдсан суудлын зэрэглэлд тулгуурлах ба хэмжээг доорхи хүснэгтээр үзүүлэв. Үүнд:

Бүртгэгдсэн тээшний зөвшөөрөгдсөн хэмжээс, жин

 

 

Төрөл

Суудлын зэрэглэл

Зөвшөөрөгдсөн жин

3 талын нийлбэр хэмжээс

Ширхэг

Том хүн, хүүхэд

Бизнес зэрэглэл

32 кг

158 см (62 инч)-с хэтрэхгүй

2

Энгийн зэрэглэл

23 кг

158 см (62 инч)-с хэтрэхгүй

1

Нялх хүүхэд

Зэрэглэл хамаарахгүй

10 кг

115 см (45 инч)-с хэтрэхгүй

1

Нэгж тээшний зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Нэг ширхэг тээшний жин 32 кг, 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй ба хэтэрсэн тохиолдолд зорчигчийн тээш хэлбэрээр тээвэрлэхгүйг анхаарна уу.

Мөн тээшнүүдийг хооронд нь нийлүүлж багласан тохиолдолд тээвэрлэлтэнд хүлээн авахгүй.

Хэрвээ та батерейгээр ажилладаг тэргэнцэртэй аялах бол суудал захиалахдаа мэдэгдэнэ үү.