Аяллын мэдээ :: Аялалд гарахын өмнө

Аяллын тухай:

- Та олон улсын болон орон нутгийн аяллын замд гарахын өмнө паспорт, иргэний үнэмлэх, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

- Зорчигч олон улсын нислэг эхлэхээс 3 цагийн өмнө, орон нутгийн нислэг эхлэхээс 2 цагийн өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн тийз ба тээшний бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Тийз ба бусад төлбөрийн баримт:

Тийз нь зорчигч, тээвэрлэгч хоёрын хооронд байгуулсан тээвэрлэлтийн тухай гэрээ юм. Тийз нь зөвхөн түүн дээр бичигдсэн нэр бүхий зорчигчийн хувьд л хүчин төгөлдөр байна. Бусдад дамжуулсан эсвэп засварласан тийзийг хүчингүйд тооцож тээвэрлэлтэнд авах, мөнгө буцаахыг хориглоно.

Тийзийн хүчинтэй байх нөхцөл:

Үндсэн тарифаар бичигдсэн тийз нь аялал эхэлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Харин ямар нэг хөнгөлөлтэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хүчинтэй хугацаа тухайн тарифын нөхцөлд заасан журмаар хязгаарлагдах тул Та явах өдөр буюу нислэгээ солих тохиолдолд тийзнийхээ хүчинтэй байх нөхцлийг шалгаж байна уу. Хэрэв эргэлзээ төрвөл уг тийзийг худалдаж авсан газраасаа лавлана уу.

Тийз ашиглах дараалал:

Нислэгийн тийзийг тийзэнд заасан эхний газраас эхлэн дарааллаар нь ашиглах ёстой.

Захиалга, чиглэл өөрчлөх болон төлбөрөө буцаах

- Хэрэв зорчигч (групп зорчигчид нэгэн адил) аялал эхлэхээс 24 цагийн өмнө суудлын захиалгаа хүчингүй болгуулах, тийзээ буцаахыг хүссэн тохиолдолд зохих хэмжээний үйлчилгээний хураамж төлнө.

- Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хувьд захиалга болон аялал өөрчлөх боломжгүй байдаг тул тийз худалдаж авсан газраасаа лавлана уу.

Гар тээш

Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба олон улсын нислэгт 8 кг-аас хэтрэхгүй, гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй байвал зохино.

Орон нутгийн нислэгт 5 кг-аас хэтрэхгүй, гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр 85 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 40см х 30см х 15см-аас хэтрэхгүй байвал зохино.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

Та олон улсын болон орон нутгийн нислэгт үнэгүй тээвэрлүүлж болох тээшний мэдээллийг ЭНД-с авна.

Хэрэв таны үнэгүй тээвэрлүүлж болох тээш нэгээс илүү болох мөн 32 кг -аас дээш байх эсвэл овор (гурван талын нийлбэр хэмжээ) нь 158см (62 инч)-ээс хэтэрч байвал Та уг тээшийг тээвэрлүүлж болох эсэхийг тийз худалдаж авсан газраас урьдчилан лавлах шаардлагатай. Хэрэв таны бүртгүүлсэн тээш нь үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээшний ширхэг, овор хэмжээ, жингээс хэтэрсэн бол тогтоосон илүү тээшний хураамжийг төлөөд тээвэрлүүлж болно.