Инчон олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1, Терминал 2, болон хүлээлгийн танхимд байрлах Shinsegae Duty Free дэлгүүр нь үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, тамхи, хувцас загвар, гоёл чимэглэл мөн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголт, татваргүй үнээр худалдаалдаг.
Мөн Солонгосын уламжлалт аргаар үйлдвэрлэсэн дээд зэрэглэлийн макголи буюу K-Liquor 'Makgeolli'-г тус салбараас амтлан сонголт хийх боломжтой.
МИАТ ТӨХК-ийн үйлчлүүлэгч нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ ашиглан Shinsegae Duty Free INCHEON INTERNATIONAL AIRPORT (T1, T2) салбар дэлгүүрээс дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.
-Shinsegae GOLD гишүүнчлэл 1 жилийн хугацаатай (15% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой)
-Voucher (эрхийн бичиг) - 30/100/300 доллар ба түүнээс дээш худалдан авалт бүрд 10,000/20,000/50,000 вон-ын хямдралтай (Олгогдсон өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй)
-КУПОН - 50/100/200/300/500 доллар буюу түүнээс дээш худалдан авалт бүрт 5,000/10,000/20,000/30,000/50,000 вон-ын хямдралтай (Олгогдсон өдрөөс тухайн сарыг дуустал хүчинтэй)
Хөнгөлөлтөнд хэрхэн хамрагдах вэ?
Shinsegae Duty Free INCHEON INTERNATIONAL AIRPORT (T1, T2) дэлгүүрийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд МИАТ-ийн нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ үзүүлснээр хөнгөлөлтөө ашиглана.