SHINSEGAE DUTY FREE нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Солонгосын төдийгүй дэлхийд алдартай тансаг зэрэглэлийг брэндүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн, үнэт эдлэл, хувцас, электроник, хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй үнээр худалдан авах боломжийг олгодог Өмнөд Солонгос улсын тэргүүлэгч худалдааны сүлжээ дэлгүүр юм.
МИАТ ТӨХК нь 2024 оны 10-р сарын 1-ээс эхлэн SHINSEGAE DUTY FREE дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ.
МИАТ ТӨХК-ийн үйлчлүүлэгч та нислэгийн тийз (boarding pass), болон e-ticket-ээ ашиглан SHINSEGAE DUTY FREE дэлгүүрийн дараах салбаруудаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой.