Өмнө бүртгэгдсэн гишүүн: Нислэг хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд багтаж милийг нөхөн хуримтлуулах ба тус хугацаа хэтэрсэн үед ямар ч тохиолдолд нөхөн хуримтлуулахгүй.
Шинээр бүртгүүлсэн гишүүн: Бүртгэл үүсгэгдсэн өдрөөс өмнөх 3 сарын хугацаан доторх милийг нөхөн оруулах боломжтой ба тус хүсэлтээ бүртгэл үүсгэсэн өдрөөсөө хойш 1 сарын дотор гаргана. Тус хугацаа хэтэрснээс хойш мэдэгдсэн нислэгийн милийг нөхөн хуримтлуулахгүй.
Вебсайт / App |
Тасалбарын хуулбараа бэлдээд www.miat.com > Гишүүнчлэлийн хөтөлбөр > Миль шалгах хэсгээр өөрийн бүртгэлээрээ нэвтрэн ороод Тайлан > Миль нөхөн хуримтлуулах хэсгээр нөхөн хуримтлуулна. |
|
Мэдээлэл лавлагааны төв |
Ажилтантай холбогдсоныхоо дараа холбогдож цахим хаягт зорчигч өөрийн тасалбарын хуулбар болон суугчийн талон, шаардлагатай үед бусад бичиг баримтыг нэмэлтээр явуулж нөхөн хуримтлуулна. |
|
Тасалбар түгээврийн төв |
Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж тасалбарын хуулбар болон суугчийн талон зэргээ үзүүлж нөхөн хуритмлуулна. |
- Худалдан авсан тасалбар нь миль хуримтлагдах эсэхийг шалгах.
- Нислэгээс хойш миль хуримтлагдан орж байгаа эсэхийг тогтмол шалгах.
- Өөрийн бүртгэлээрээ орж миль нөхөн хуримтлуулсан бол нөхөн хуримтлалын статусыг хянах. Амжилттайгаас өөр статустай бол тэр дор нь мэдээлэл лавлагааны төвд хандах.
- bluesky@miat.com