Онгоцны буудалд :: Тээш /Орон нутаг/

Бүртгэгдсэн тээш

Бүртгэгдсэн тээш гэдэг нь тээшийг тээвэрлэгч өөрийн хариуцлаганд хүлээн авч тээшний зүүлтийн тасалбар олгосон тээшийг хэлнэ.

Бүртгэгдсэн тээшний зөвшөөрөгдсөн хэмжээс, жин

 

Зорчигчийн төрөлЖин3 талын нийлбэр хэмжээс3 талынхэмжээс
Том хүн, хүүхэд 15кг 158 см 69х53х36 см
Нялх хүүхэд 10кг 85 см 40х30х15 см

 

  • Нялх хүүхэд /infant/ нь хүүхдийн нэг ширхэг бага оврын 5 кг эвхэгддэг тэргийг урьдчилж мэдэгдэн суудал захиалгандаа жингийн хамт мэдээллийг оруулсан тохиолдолд үнэ төлбөргүй авч явж болно.
  • Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэгч нь тухайн нөхцөл байдлаас шалгаалан аялалд бүртгэх тээшний хэмжээг хязгаарлах эрхтэй.
  • Нэг захиалганд байгаа хамт зорчиж буй зорчигчдын бүртгэгдсэн тээшийг хамтатган тооцож болно. Тусдаа захиалгатай тохиолдолд үнэ төлбөргүй тээвэрлэх тээшийг хамтатган тооцохгүй.
  • Үнэ төлбөргүй тээврэлүүлэх хэмжээнээс илүү гарсан тээшний үнийг төлсөн нөхцөлд тухайн зорчигчийн явах нислэгт тээврлэхийг зөршөөрнө. Дамжих нислэгт тээш нь эцсийн цэг хүртэл тээврэлэгдэхээр бүртгэгдсэн бол илүү тээшний тээврийн хөлс нь тээш бүртгэгдсэн эхний цэгт бүх замын турш төлөгдсөн байх шаардлагатай.

Илүү тээшний хураамж

ЧиглэлДүн /1кг тутамд/
(НӨАТ  ороогүй)
Мөнгөний нэгж

УБ-Өлгий (ULG)

УБ-Ховд (HVD)

УБ-Улаангом (ULO)

УБ-Улиастай (ULZ)

УБ-Алтай (LTI)

УБ-Мөрөн (MXV)

УБ-Даланзадгад (DLZ)

УБ-Чойбалсан (COQ)

5,000 Төгрөг

 

Гар тээш

 Бүртгэгдээгүй тээш гэдэг нь тухайн зорчигчийн хувийн хариуцлаган дор агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэгдэж буй тээшийг хэлнэ. Зорчигч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гар тээш, эд зүйлсээ агаарын хөлөгт мартах, үлдээх , алга болсон гэх мэт зүйлээс гарсан хохиролд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй. Зорчигчид нь агаарын хөлгийн суудлын дээрх зайнд багтах хэмжээний гар тээшийг зөвшөөрөгдөх хэмжээнд тээвэрлүүлэх ба гурван талын хэмжүүрийн нийлбэр нь 85 см-с хэтрэхгүй /40х30х15 см/, жин нь 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Мөн дараах зүйлүүдийг агаарын хөлгийн бүхээгт үнэгүй авч орж болно. Үүнд:

  • Эрэгтэй хүний бичгийн хавтас
  • Эмэгтэй хүний жижиг гар цүнх
  • Шүхэр болон хөгжлийн бэрхшээлтэй/хөдөлгөөний хязгаарлалттай хүний таяг
  • Жижиг камер болон дуран
  • Онгоцонд унших зориулалттай ном, сонин
  • Нялх хүүхдэд хэрэглэгдэх хоол хүнс
  • Хөгжлийн бэрхшээлтэй/хөдөлгөөний хязгаарлалттай зорчигчийн тэргэнцэр (Урьдчилж мэдэгдэн суудал захиалгандаа оруулсан тохиолдолд)

Зорчигч нь хөгжмийн зэмсэг эсвэл хэврэг шинж чанартай эд зүйлс /компьютерийн дэлгэц гэх мэт/ зэрэг нь хэмжээгээрээ гартаа авч явах тээшний хэмжээнээс овор ихтэй байвал суудал захиалан тээвэрлүүлж болно. Ийм тохиолдолд дараах зүйлүүдийг мөрдлөг болгоно.

  • Зорчигч нь овор ихтэй тээшийг суудал эзлүүлэн авч явах тохиолдолд тээврийн хөлс нь уг зорчигчийн билетний үнэтэй адил тарифаар төлөгдөнө.
  • Суудал эзэлж тээвэрлэгдэх тээшинд хөнгөлөлттэй тариф хэрэглэхгүй.
  • Суудал эзлэн тээвэрлэгдэж буй тээшний жин нь 75 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
  • Ийм журмаар тээвэрлэгдэж буй тээшний бүрэн бүтэн байдал нь үүнийг хариуцаж яваа зорчигчийн бүрэн хариуцлаганд байна.

Зорчигчийн гар тээшин дэх шингэн зүйлсийн хязгаарлалт. Нислэгийн аюулгүй байдлыг хангах, ICAO-с тавьж буй шаардлагын дагуу зорчигчдын гар тээшин дэх шингэн зүйлсэд дараах хязгаарлалтыг тавина.Үүнд:

  • Зорчигчийн гар тээшин дэх шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савалгаатай байна.
  • Эдгээр шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна.
  • Зорчигч бүрт зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө.
  • 100 мл-ээс илүү хэмжээтэй шингэн зүйлсийг бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлүүлнэ.
  • Нислэгийн явцад хэрэглэх эм болон хүүхдийн хоол тэжээлийн шингэн зүйлсэд дээрх хязгаарлалт хамаарахгүй болно.

Спортын хэрэгсэл

Дараах спортын хэрэгслүүд нь 3 талын хэмжээсийн нийлбэр 158 см-с хэтрээгүй, зориулалтын цүнх, чемодан эсвэл цаасан хайрцагт зохих ёсоор баглаж боосон байх бөгөөд илүү тээшний хураамжаар тооцно. 3 талын хэмжээс 158 см-ээс хэтэрсэн тохиолдолд тээвэрлэлтэд авахгүй.

  • Голфийн хэрэгсэл
  • Унадаг дугуй (Жижиг болон эвхэгддэг)
  • Цанын хэрэгсэл/Хоккэй хэрэгсэл
  • Загас барих хэрэгсэл
  • Теннисийн хэрэгсэл
  • Нэг ширхэг скейтборд болон бусад хэрэгслүүд багтана.

 Тусгай тээш

1.Амьд амьтан

1.1 Агаарын хөлөгт тээвэрлэгдэх (PETC) буюу тэжээвэр амьтан болон агуулах савыг нийлүүлээд нийт жин нь 5 кг хүртэл байх. Агуулах савны өндөр нь 25см-ээс хэтрэхгүй байх ба 3 талын хэмжээсийн нийлбэр нь 85 см байна. PETC-ийг тусгай тээшний хураамжаар тооцно.          

1.2 Агаарын хөлгийн ачааны тасалгаанд тээвэрлэгдэх (AVIH) тэжээвэр амьтанг тээвэрлэхдээ агуулах савыг нийлүүлээд нийт жин нь 32 кг-аас хэтрэхгүй, 3 талын нийт хэмжээс нь 203 см-ээс хэтрэхгүй байна. AVIH-ийг тусгай тээшний хураамжаар тооцно.

2. Хивс

Зорчигч зохих ёсоор дөрвөлжилж эвхсэн Гурван талын хэмжээс нь 158 см-ээс хэтрэхгүй, жин 32 кг-аас хэтрэхгүй хивсийг тээвэрлэнэ. Илүү тээшний хураамжаар тооцно.

3. Бусад тусгай тээш

Зурагт болон овор хэмжээ ихтэй тусгай тээшийг тээвэрлэхгүй.

 Тусгай тээшний хураамж

ЧиглэлНохой/Муур
(Онгоцны кабинд)
Дүн (НӨАТ  ороогүй)Мөнгөний нэгж

УБ-Өлгий (ULG)

УБ-Ховд (HVD)

УБ-Улаангом (ULO)

УБ-Улиастай (ULZ)

УБ-Алтай (LTI)

УБ-Мөрөн (MXV)

УБ-Даланзадгад (DLZ)

УБ-Чойбалсан (COQ)
PETC 100,000 Төгрөг

 

ЧиглэлНохой/Муур (Ачааны тасалгаанд)Дүн (НӨАТ  ороогүй)Мөнгөний нэгж

УБ-Өлгий (ULG)

УБ-Ховд (HVD)

УБ-Улаангом (ULO)

УБ-Улиастай (ULZ)

УБ-Алтай (LTI)

УБ-Мөрөн (MXV)

УБ-Даланзадгад (DLZ)

УБ-Чойбалсан (COQ)
AVIH 150,000 Төгрөг

 


Галт зэвсэг, сум

Галт зэвсэг, сумыг зориулалтын цүнхэнд байршуулах ба гурван талын хэмжээс 158 см –ээс хэтрэхгүй байна. Галт зэвсгийн иж бүрдэл нь нэг гэр  хоёроос илүүгүй галт зэвсэгтэй, 5кг-аас ихгүй сум, буудлагын нэг матрац, нэг чимээ бүрдүүлэгч болон бууны жижиг багажнаас бүрдэнэ.

Тээвэрлэлтэд хүлээн авах:

  • Агаарын хөлгийн зорчигчийн тасалгаанд галт зэвсэг болон сумыг авч явахыг хориглоно.
  • Галт зэвсэг болон сумыг зөвхөн бүртгэгдсэн тээшээр агаарын хөлгийн ачааны тасалгаанд тээвэрлэхийг зөвшөөрнө.
  • Бууг замгыг нь салгаж, цэнэглэхгүйгээр зориулалтын саванд хийж тээвэрлэнэ.
  • Дайн байлдааны зориулалттай зэвсгийг тээвэрлэхгүй.
  • Тээвэрлэлтийн шаардлага хангах зориулалтын сав баглаа боодолтой байх
  • Зохих гэрчилгээ сертификаттай байх
  • Боломжтой бол салгаж, задалсан байх
  • Хураамжийг илүү тээшний хураамжаар тооцно.