Миль зарцуулах :: Cash & Miles хосолсон төлбөр

Хөтөлбөрийн гишүүн нь тасалбарын төлбөрийг төгрөг болон миль ашиглан хослуулан төлөх боломжтой.

Cash & Miles хосолсон төлбөрийн нөхцөл

  • Зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүдийн тасалбарын төлбөрийг төлөхдөө ашиглах боломжтой. (дамжин нислэг, код хуваах гэрээний дагуух өөр авиакомпани нислэг үйлдэх зэрэг ашиглах боломжгүй)
  • Зарласан тариф милиэр илэрхийлэгдэж, нисэх буудлын такс болон бусад хураамжууд зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ.
  • Хосолсон төлбөрөөр төлсөн тасалбар нь үндсэн тасалбарын хүчинтэй хугацаа болон буцаах, өдөр өөрчлөх нөхцөл, журмыг дагаж мөрдөнө.
  • Хосолсон төлбөрөөр төлсөн тасалбарыг буцаалт хийх үед милийн хадгалагдах хугацаа нь хөтөлбөрийн журмын дагуу дуусаж устах байсан тохиргоогоороо устсан тохиолдолд тус милийг ямар ч нөхцөлд сэргээхгүй.

Cash & Miles–г ашиглах боломжгүй тохиолдлууд

  • Групп зорчигчийн тариф ашиглах тасалбар бичүүлэх
  • Хөнгөлөлттэй тасалбарууд
  • Суудлын зэрэглэх ахиулах

 

 

  • Нислэгийн мэдээллээ оруулж “Миль + Карт”  товчийг дарна.
  • Blue Sky Mongolia гишүүнчлэлийн мэдээллээрээ нэвтэрнэ.

 

  • Тохирох нислэгээ сонгоно.
  • Зорчигчийн мэдээллээ тулгаж, бусад мэдээллийг оруулна.

 

 
  • Ашиглах милийн хэмжээ + төлөх дүнгээ сонгон, үргэлжлүүлнэ.