Хөтөлбөрийн гишүүн нь өөрийн хуримтлуулсан милиэ ашиглан энгийн зэрэглэлийн тасалбараа бизнес зэрэглэлд ахиулан ашиглах боломжтой.
Суудлын зэрэглэл ахиулахад анхаарах зүйлс
- Зөвхөн МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг үндсэн чиглэлүүдийн тасалбарын зэрэглэлийг ахиулах боломжтой.
- Суудлын зэрэглэл ахиулсан тасалбар нь анхны тасалбарын хүчинтэй хугацаа болон буцаах, өдөр өөрчлөх нөхцөл, журмыг дагаж мөрдөнө.
- Суудлын зэрэглэл ахиулсан тасалбарыг ашиглаагүй буцаалт хийх үед милийн хадгалагдах хугацаа нь хөтөлбөрийн журмын дагуу дуусаж устах байсан тохиргоогоороо устсан тохиолдолд тус милийг ямар ч нөхцөлд сэргээхгүй.
- 2-оос дээшхи насны хүүхдэд насанд хүрсэн хүний миль зарцуулалттай адил тооцогдоно.
Суудлын зэрэглэл ахиулах боломжгүй тохиолдлууд
- Хөнгөлөлттэй тасалбар (50% буюу түүнээс дээш),
- 30%-иас бага миль хуримтлагдах суудлын ангилалууд,
- Тухайн өдрийн бизнес зэрэглэлийн суудал дүүрсэн,
Суудлын зэрэглэл ахиулахад зарцуулах миль хэмжээ
Улаанбаатар |
Энгийн -> Бизнес |
Бээжин |
12000 |
Сөүл |
20000 |
Шанхай |
25000 |
Бусан |
30000 |
Осака |
28000 |
Хонг Конг |
30000 |
Гуанжоу |
30000 |
Токио |
30000 |
Бангкок |
46000 |
Пукет |
46000 |
Хо Ши Мин |
46000 |
Москва |
46000 |
Истанбул |
55000 |
Франкфурт |
62000 |
Суудлын зэрэглэл ахиулах
Мэдээлэл лавлагааны төв |
+976 11 333999 болон bluesky@miat.com холбогдон хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ. |
Тасалбар түгээврийн төв |
Өөрт ойр байрлах МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээврийн төв дээр очиж хүсэлтийг гаргах ба хүлээн авснаас хойш ажлын 1-5 хоногт (амралтын болон бүх нийтийн баяр, ёслолын амралтын өдрүүд орохгүй) шийдэгдэнэ. |