BLUE SKY LOUNGE
“Блью скай” бизнес лоунж нь “Чингис Хаан” ОУНБ-ын 2-р давхарт хилийн хяналтын бүс дэх явагчийн танхимын 1-р хаалгын дэргэд өдөр бүр 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус лоунж нь нэгэн зэрэг 70-аас 80 хүн хүлээж авах хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн үндэсний хэв маяг шингээсэн үйлчилгээг үзүүлж байна.
Бид зорчигч үйлчлүүлэгчдэдээ төрөл бүрийн халуун, хүйтэн уух зүйлс, спиртийн агууламжтай бүтээгдэхүүн болон шинэхэн бэйкерийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
Мөн та лоунжаар үйлчлүүлж байх хугацаандаа өндөр хурдны интернэт болон олон төрлийн сонирхолтой сэтгүүл зэргийг унших боломжтой. Бидэнтэй холбогдох хаяг: blueskylounge@miat.com