Аяллын мэдээ :: МИАТ аппликейшн

МИАТ ХК нь Амадеус компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гар утасны аппликейшнийг зах зээлд нэвтрүүлж байна. Та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, нислэгийн мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна.

 

Үндсэн боломжууд:

    • Суудал захиалга хийх, тийз худалдан авах
    • Нислэгийн мэдээлэл хадгалах
    • Аяллын түүхийг харах
    • Нислэгийн төлөв харах
    • Бидний хамтрагч Booking.com-оор дамжуулан зочид буудал захиалах
    • Цагийн хуваарь харах
    • Холбоо барих

Хэлний сонголт:

    • Монгол
    • Англи

Энэхүү аппликейшн нь үнэгүй ба Google Play, iTunes-ийн AppStore-оос тус тус татаж авна:

 

Түгээмэл асуулт

 

МИАТ ХК-ийн апп нь ямар үндсэн боломжуудтай вэ?

МИАТ ХК-ийн апп нь нислэгийн суудал захиалга хийх, суудал сонгох, тийз худалдан авах, төлбөр гүйцэтгэх, нислэгийн хуваарь харах зэрэг олон үндсэн боломжтой.

 

МИАТ ХК-ийн апп хэрэглэхэд бүртгүүлэх шаардлагатай юу?

Заавал бүртгүүлэх шаардлагагүй.

 

МИАТ ХК-ийн апп хэрэглэхэд ямар нэгэн төлбөр гарах уу?

МИАТ ХК-ийн апп нь ямар нэгэн төлбөр хураамжгүй. Харин таны гар утасны операторийн дата үйлчилгээний хураамж гарч болно.

 

Ямар хэлний сонголттой вэ?

МИАТ ХК-ийн апп нь Монгол, Англи гэсэн 2 хэлний сонголттой.

 

Хэрхэн захиалга хийх вэ?

'Нислэг захиалга' цэс руу нэвтрэн дараах үйлдлийг хийснээр нислэгийн тийз худалдан авна:

  • Нислэгийн чиглэл, өдөр, бизнес, энгийн зэрэглэл болон зорчигчийн төрөл, тоог оруулна.
  • Хайлтын хувилбараас өөрийн сонгох нислэгийн өдрийг сонгоно.
  • Өөрийн нислэгийн мэдээлэл харна. Гадаад болон дотоодын банкны картаар тийзийн төлбөрийг гүйцэтгэж, тйиз худалдан авах.
  • Төлбөр амжилттай гүйцэтгэснээр электрон билетийн мэдээллийг таны и-мэйл хаягаар илгээнэ. 

 

Ямар төлбөрийн хэлбэрийг зөвшөөрөх вэ?

Та дотоодын банкны карт (Хаан банк ороогүй) болон олон улсын Visa, Mastercard, JCB and Diners/Discover кредит картаар төлбөр гүйцэтгэж, нислэгийн тийз худалдан авах бололцоотой.

 

Би хэрхэн тийзээ авах вэ?

Төлбөр амжилттай болсноор таны электрон билет автоматаар бичигдэж, тийзийн мэдээллийг таны и-мэйл хаягаар илгээнэ.

 

МИАТ ХК-ийн апп ашиглан нислэгийн тийзээ өөрчилж болох уу?

Нислэгээ өөрчлөх бол МИАТ ХК-ийн Мэдээлэл лавлагааны (+976) 333 999 утсаар холбогдох эсвэл өөрт ойрхон МИАТ ХК-ийн оффис, агентад хандана.

Энэхүү функцийг энэ оны 10-р сард нэвтрүүлнэ.