MIAT logo
mn

МИАТ ТӨХК гэрэл зургийн цомог

Picture 1
ЗХУ-аас бэлэглэсэн анхны агаарын хөлгийн хүлээн авахтай холбогдуулж, тэр үеийн Цэргийн Явдлын Яамнаас гаргасан тушаалын эх.
Picture 5
У-1 нисэх онгоц
Picture 9
Тээврийн Я-6 буюу АИР-6 нисэх онгоц. 1936 онд Тээврийн Я-6 нисэх онгоцыг авчээ.
Picture 13
Сөнөөгч Як-9 онгоц
Picture 17
Их засвар хийгдсэн У-2 онгоцыг шалгахаар гаргаж байгаа нь
Picture 21
А-45 нисэх онгоц, 1958 онд Монголд ирсэн. 4 хүний суудалтай, цагт 235 км хурдалдаг.
Picture 25
Тээврийн Ан-2 нисэх онгоц. 14 хүний суудалтай, цагт 190 км хурдалж, 4200 м өндөрт ниснэ
Picture 29
Тээврийн Ил-14 нисэх онгоц 30-32 хүний суудалтай, цагт 397 км хурдална.
Picture 33
1960 онд ЗХУ-аас 799 номертой Ми-4 нисдэг тэргийг авчээ. 12 суудалтай хүн тээврийн, 1200-1600 кг ачаа авах ачаа тээврийн гэсэн 2 өөр зориулалт бүхий хувилбараар хийгджээ. Ми-4 нь 2000-5500 м хүртэл өндөрт нисэж, цагт 185 км хурдлана.
Picture 37
Тээврийн Ан-14 нисэх онгоц 1966 онд Монгол Улсад иржээ. 7 хүний суудалтай, цагт 200 км хурдалж, 4000 м –ийн өндөрт ниснэ.
Picture 41
Ачаа тээврийн Ан-26 нисэх онгоц. 5 тн ачаа тээж, цагт 450 км/цаг хурдалж, 8400м-ийн өндөрт ниснэ. Зорчигч, ачаа, шүхэр, десантын үндсэн зориулалттай.
Picture 45
1936 онд ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан Нисэх төв буудал. (Одоо ИНЕГ-ын музейн байр байгаа)
Picture 49
1987 оны 11-рсарын 1-ний өдөр Аэрофлотоос авсан түрээсийн Ту-154 агаарын хөлгөөр Москва хотоос Улаанбаатар чиглэлд нислэг эхлүүлж 1988 оны 4-р сарын 1-нээс өөрийн экипаж уг агаарын хөлгөөр бие даан олон улсын нислэгт гарсан. Мөн у гагаарын хөлгөөр 1990 оны 8-р сарын 16-ны өдөр Япон улсын Нигата хот руу тусгай нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй.
Picture 53
1992-5-25-нд БНХАУ-аас орон нутгийн үйлчилгээнд зориулан 17 хүний суудалтай “Ю-12” онгоц тавыг авч, БНХАУ-ын Харбин хотоос Ю-12 онгоцыг Н.Жамсран, Н.Жамбалдорж, Д.Алтангэрэл нар эх орондоо жолоодон иржээ
Picture 57
2013-5-15-нд JU-1021 бүртгэлийн дугаартай Боинг 767-300 агаарын хөлгийг АНУ-ын Боинг компанийн үйлдвэрээс нь худалдан авч багш нисгэгч Г.Мөнх-Очир, хөлгийн дарга Ж.Доржнамжил, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал, инженер Ш.Есөнтөмөр, Д.Цогтгэрэл, Ж.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр жолоодон ирсэн юм
Picture 61
Ан-24 онгоцыгзохионбүтээгчО.К.Антоновынудирдсанхамтолон1959 ондүйлдвэрлэжээ. Манайулс1964 ондНисэххүчинбайгуулагдсаны40 жилийнойгоорсэнст, тийрэлтэт2 хөдөлгүүртэйАн-24 онгоцыгавчашиглажээ. Ан-24 онгоцньнисэхбаг5 хүнтэй, 50-52 зорчигчтойгоор 8400м хүртэл өндрөөр 450-475 км/цагийн хурдаар 2000км алс буулгүй ниснэ.
Picture 65
Боинг 727-200 онгоц нь АНУ-ын “Боинг” компанид анх 1960 онд үйлдвэрлэгдэж эхэлжээ. “МИАТ” ТӨХК нь 1992 онд БНСУ-ын “Ханжин” группын ерөнхийлөгчийн бэлэглэсэн В727-200 онгоц, худалдаж авсан 2, нийт 3 ширхэг В727-200 онгоцоор 2003 он хүртэл олон улсын нислэг үйлджээ. В727-200 онгоц бизнес ангилалын 12, энгийн 136 суудалтай, нийт 148 суудалтай. 850-950км/цагийн хурдаар 4800км алсад буулгүй нисэх чадвартай.
Picture 69
“МИАТ” ТӨХК В767-300ER онгоц 2-ыг АНУ-ын “Боинг” компанид захиалж 2013 онд эхний онгоцоо авч олон улсын нислэгт ашиглаж эхэллээ. Энэхүү В767-300ER онгоц бизнес ангилалын 25, энгийн 195 суудалтай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан нислэгийн аюулгүй байдлыг хангаж, зорчигчдыг алсын зайн нислэгийн хугацаанд ая тухтай, уйдаахгүй байлгах тусгайлсан тоног төхөөрөмжүүдий гсуурилуулсан байна. Бизнес 25, энгийн ангилалын 195, нийт 220 суудалтай. 800-850км/цагийн х урдаар 9700-11350км алсад буулгүй нисэх чадвартай.
Picture 2
1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай “Ю-13” хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисгэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид (одоогийн Бүх цэргийн төв эмнэлгийн зүүн талд) бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгажээ.
Picture 6
Р-5 нисэх онгоц Монгол Улсын Нисэх хүчний зэвсэглэлд анх 3 ширхэг орж ирсэн. Монголын Нисэх хүчний зэвсэглэлд 15 жил үүрэг гүйцэтгэсэн агаарын хөлөг.
Picture 10
Тээврийн Юнкерс-33 нисэх онгоц 1931 оноос Монголын Нисэх хүчинд ашиглагдаж байжээ.
Picture 14
Дайрагч Ил-2 онгоц
Picture 18
1946 оноос шуудан тээврийн үүрэг гүйцэтгэж байсан 6 хүний суудалтай Супер онгоц
Picture 22
Галын дэмжлэгийн Ми-24В, цэргийн тээвэр, байлдааны Ми-8Т нисдэг тэргүүд
Picture 26
1956 оны 7 сарын 7-ны өдөр БНМАУ-д агаарын шуудан тээврийг нээхэд зориулсан Улаанбаатар хотын иргэд, агаарын тээвэрчдийн цуглаан.
Picture 30
1935 онд Нисэх отряд Консулын дэнжээс Доод нисэх буюу Бөхөг цагаан толгойн Аэродром руу шилжин байрлаж байв. Цэрэг ба НАХХЭЯ-нысайдын1957 оны 2-рсарын18-ны өдрийн 99 тоот тушаалаар Бөхөг цагаан толгойн нисэх буудлыг Морингийн хөндий дэх Зөвлөлтийн эзэмшлийн “Добр” нэртэй нисэх буудалд шилжүүлэн нүүлгэхээр шийдвэрлэжээ
Picture 34
1964 оны 10-рсарын 8-ны өдөр Ан-24 агаарын хөлөг хүлээн авч, мөн оны 10-р сарын 15-нд манай нисгэгчид анхныхаа нислэгийг Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хийжээ. Улмаар 1989 оноос Бээжингийн чиглэлд тогтмол нислэг хийж эхэлсэн. Ан-24 агаарын хөлгөөр Москва, Киев, Ташкент, Алма-Ата, Ханой, Пхеньян, Прага, Берлин, Варшав, Кабул зэрэг хотууд руу тусгай үүргийн нислэгүүдийг хийж байв.
Picture 38
Ми-8 нисдэг тэрэг 1968 онд монголд иржээ. Цагт 250 км/цаг хурдалж, 4500м-ийн өндөрт ниснэ
Picture 42
Ан-26 онгоцонд авто машин ачиж байгаа нь
Picture 46
1955 онд ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан 2 дахь Нисэх төв буудал. (Одоо НААХЗГ-ын байр байгаа)
Picture 50
Зам, тээвэр, холбооны яамны сайдын 1993 оны 8-р сарын 12-ны бдрийн 180 дугаар тушаалаар МИАТ нэгтгэлийг Иргэний агаарын тээврийг удирдах газар, МИАТ компани гэсэн аж ахуйн тооцоотой хоёр байгууллага болгон ажиллуулах шийдвэр гарсан байна. Дээрх шийдвэрийг үндэслэн нийт 906 ажиллагсадтай иргэний агаарын тээврийн МИАТ компанийн шинэхэн түүх энэ өдрөөс эхэлсэн билээ. Энэ үед МИАТ компани нь Ан-24 онгоц 12, Ан-26 онгоц 3, Ан-30 онгоц 1, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг 727-200 онгоц 1, түрээсийн Ту-154 онгоц 1, Ми-8 нисдэг тэрэг 3-тай байв.
Picture 54
Тайландын вант улсын Orient Thai компаний В767-300 агаарын хөлгийн С хэлбэрийн үйлчилгээ, АХЗҮГ-ын хилийн чанадаас авчирсан анхны гадаадын компаний их засварын ажил 2014 оны 7 сар
Picture 58
Дэлхийн нисэх онгоцны түүхэнд нэрээ үлдээсэн домогт По-2 онгоц цэргийн зориулалтаар ч, иргэний зориулалтаар ч нисээгүй газар, хийгээгүй ажил гэж бараг байхгүй онгоц юм. Зохион бүтээгч Н.Н.Поликарповын удирдлагаар 1926 оноос үйлдвэрлэсэн тус онгоцноос манай улс анх 1932 онд авсан ба манай улсын нисэх хүчинд 27 жил үйлчилжээ. По-2 онгоцноос анх удаа манай нисэх хүчний хэн шүхрээр бууж, мөн анхны эмэгтэй нисгэгчид энэ онгоцоор нисч сурчээ. Мөн 1932 онд Монголд анх удаа нисэхийн сургууль байгуулагдаж эл онгоцоор сургалт явуулах болсон байна. По-2 онгоц нь 4200 метр хүртэл өндрөөр 120- 156 км/цагийн хурдаар 250км хүртэл алс нисэх чадвартай
Picture 62
Зохион бүтээгч О.К.Антоновын удирдсан хамт олон ачаа тээврийн зориулалттай онгоц хийснийг манай улс 1975 оноос авч ашиглажээ. Ан-26 онгоцнь нисэх багийн 5 хүнтэй, 8400м хүртэл өндрөөр 450-475км/цагийн хурдаар 2000 км алсад 5 тонн ачаатайгаар буулгүй ниснэ.
Picture 66
БНХАУ-ын Харбин хотод үйлдвэрлэсэн Ю-12 онгоц 5 ширхэгийг “МИАТ” ТӨХК нь1992 онд худалдан авч нислэгт ашигласан. Уг онгоц нь17 зорчигч, нисэх багын 2 суудалтай, 6000м хүртэлх өндөрт 260км/цагийн хурдаар1500км алс нисч, маш бага зайнд хөөрч буух чадвартай.
Picture 70
“МИАТ” ТӨХК цоо шинэхэн Боинг 737-800 агаарын хөлгийг 2014 оны 5-р сарын 24-ны өдөр үйл ажиллагааны түрээсээр ашиглаж эхэлсэн.
Picture 3
Монгол Улсын Засгийн газрын 1925 оны 6 дугаар сарын 19-ний 21 тоот тогтоолоор Цэргийн наадмыг 7 дугаар сард хийж Р-1 нисэх онгоцоор нислэг хийж зорчигч суулгаж сурталчилгаа хийжээ.
Picture 7
У-2 буюу По-2 нисдэг онгоц
Picture 11
Сургууль, дадлагын Ут-2 онгоц
Picture 15
Сөнөөгч И-15 онгоц
Picture 19
С-2 эмнэлгийн зориулалтын онгоц. 1950 онд эрүүлийг хамгаалах ажлыг сайжруулж зорилгоор ЗХУ-аас захиалан авч ашиглаж байжээ.
Picture 23
1958 оны 1-рсард БНМАУ-ын Агаарын Харилцааны газар, БНХАУ-ын Иргэний Агаарын флоттой агаарын харилцааны талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Picture 27
Анх шуудан тээврийн онгоц орон нутагт ирэхэд хүмүүс баяртай хүлээн авчээ
Picture 31
1961 оны 6-рсарын27-нд Буянт-Ухаагийн нисэх буудалд анх удаа ЗХУ-ын баатар К.Ф.Соболев, нисгэгч А.М.Аверкин нарын жолоодон ирсэн олон хүний суудалтай, хүнд даацын Ил-18 нисэх онгоц буулаа.
Picture 35
1964 оны 10-р сарын 8-ны өдөр Ан-24 агаарын хөлгийг баяр ёслолын байдалтай хүлээн авлаа.
Picture 39
Ми-2 нисдэг тэрэг 1972 оноос монголд ашиглаж байсан. Цагт 190 км/цаг хурдалж, 4000м-ийн өндөрт ниснэ.
Picture 43
1979 онд Агаараас газрын зураг авах иж бүрэн лаборатори бүхий Ан-30 нисэх онгоцыг авсан.
Picture 47
1975 онд манай улсын хөрөнгөөр баригдсан Олон улсын Нисэх төв буудал.
Picture 51
1992-7-10-нд БНСУ-аас бэлэглэсэн JU-1054 дугаартай Боинг727-200 нисэх онгоцыг багш нисгэгч Ли-гийн хамт Н.Төмөртогоо, У.Арвинбуян, О.Нацагдорж, С.Жамьянжав нар жолоодон ирсэн. 1994 оны 6 сард БНСУ-аас Боинг727-200 онгоц 2-ыгхудалдан авснаар“МИАТ” компани 3 ширхэгБоинг 727-200 агаарын хөлөгтэй болж 2003 он хүртэл ашиглажээ.
Picture 55
B767-300 JU-1021 агаарын хөлгийн үйлдвэрээс гарсаны дараах анхны C хэлбэрийн үйлчилгээ. 2014 оны 5-р сар
Picture 59
Дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж байгаа энэхүү алдарт онгоцыг зохион бүтээгч О.К.Антоновын удирдсан хамт олон 1948 онд үйлдвэрлэн гаргажээ. Манай улс 1956 онд 5 онгоц худалдан авч Ховд, Дорнод, Хөвсгөлийн чиглэлд зорчигч тээврийн нислэгийн үүрэг гүйцэтгэснээр манай улсын иргэний агаарын тээврийн тогтмол нислэгийн анхны гараа болжээ. Ан-2 онгоцнь 12 хүний суудалтай, 4800м хүртэлх өндрөөр 180-230км/цагийн хурдаар 1000км алс нисэх чадвартай.
Picture 63
Манай улс агаараас зураг авах зориулалттай зохион бүтээсэн энэхүү онгоцыг 1979 онд Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны харьяа Геодези, зураг зүйн газрын захиалгаар авч ашиглажээ. Агаараас газрын зураг авах иж бүрэн лаборатори бүхий Ан-30 онгоцнь нисэх багын 7-8 хүний бүрэлдэхүүнтэй, 8400м хүртэл өндрөөр 450-475км/цагийн хурдаар 2000км алсад ниснэ.
Picture 67
“МИАТ” ТӨХК нь Европын консорциум гэгдэх Франц, Герман, Испани, Англи улсын хамтарсан “Аэрбас” консорциумын бүтээгдэхүүн болох 1998 онд А310-300 маркийн хүнд жингийн агаарын хөлгийг ХБНГУ-аас авч ашигласанаар манай улсын агаарын тээврийн салбарт орчин үеийн цоо шинэ техник, технологи нэвтэрч эхэлсэн байна. Тийрэлтэт хүчирхэг 2 хөдөлгүүртэй энэ онгоц нь 850-950км/цагийн хурдаар 8000км алс нисэх чадвартай. Суудлын тоо нь бизнес 27, энгийн 187, нийт 214 суудалтай, нислэгийн жин 153 тонн.
Picture 71
МИАТ ТӨХК 2019 оны 2-р сард В737 МАХ маягийн агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж эхэлсэн. Тус агаарын хөлөг нь бизнес ангилалын 12, энгийн ангилалын 150 суудалтай бөгөөд суудал бүр нь USB цэнэглэгчтэй. Onboard wi-fi-тай тул зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wi-fi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.
Picture 4
Р-1 нисэх онгоц
Picture 8
К-5 нисэх онгоц. 1934 онд Ардын хувьсгалын 13 жилийн ойгоор К-5 хэмээх ачааны 2 нисэх онгоц ЗХУ-аас бэлгийн журмаар иржээ.
Picture 12
Сөнөөгч И-16 онгоц
Picture 16
МаршалХ.Чойбалсан, Р.Я.Малиновский, И.А.Плиев, Н.Г.Рубин, И.А.Иванов нар “Маршалын цагаан” гэж нэрлэгдсэн Ли-2 онгоцоор Жэхэ хотын аэродромд хүрэлцэн ирээд байгаа нь.
Picture 20
Сургууль, спортын Як-18 А нисэх онгоц 1954 онд Монголд иржээ. 2 хүний суудалтай, цагт 250 км хурдалж, 4000 м-ийн өндөрт ниснэ.
Picture 24
1958 оны 4-рсард БНМАУ-ын Агаарын Харилцааны газар, ЗХУ-ын Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий газрын хооронд агаарын харилцааны талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Picture 28
“Соёмбо” тэмдэг бүхий 1 дугаарын “Ан-2” онгоц Ховд аймагт ирээд байгаа нь.
Picture 32
Буянт-Ухаа нисэх буудлын буултын шөнийн гэрэл
Picture 36
Тээврийн Як-12 нисэх онгоц 1966 онд Монгол Улсад иржээ. 4 хүний суудалтай, цагт 170 км хурдалж, 4500 м –ийн өндөрт ниснэ.
Picture 40
Аймаг, орон нутаг, сум, нэгдэл, сангийн аж ахуйд Ан-2 онгоцоор зорчигч, ачаа, шуудан, тусгай үүргийн нислэгийг хийхээс гадна эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, хүнд өвчтөн тээвэрлэх, улс ардын аж ахуйд тариалангийн талбайд бордоо цацах, ой мод, бэлчээрийн хортон шавьж, мэрэгчдийг устгах авиахимийн ажил, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, байгаль хамгаалах зэрэг өргөн зориулалтаар ашиглаж байв.
Picture 44
1935 онд ашиглалтанд орсон онгоц засварын энэхүү барилга нь 1981 оныг хүртэл ашиглагдаж байв.
Picture 48
“Чингис Хаан” олон улсын нисэх буудал 1986 онд ашиглалтанд орсон
Picture 52
1998 онд “МИАТ” компани ХБНГУ-аас санхүүгийн түрээсээр А310-300 агаарын хөлгийг авч олон улсын нислэгт ашигласан.
Picture 56
БНСУ-ын Eastar Jet компанийн В737-800 агаарын хөлгийн анхны С хэлбэрийн үйлчилгээ, 2014 оны 9 сар
Picture 60
Зохион бүтээгч С.В.Ильюшины удирдсан зохион бүтээх товчоонд хийсэн Ил-14 онгоцыг 1957 онд ЗХУ, манай улсад 5-ыг бэлэглэснээр Улаанбаатар хотоос аймгуудын төв хооронд тогтмол нислэгийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 1958 оны сүүлчээс Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Бээжин чиглэлд олон улсын нислэг хийж эхэлжээ. Энэ онгоц нь байгаль, цаг уурын ямарч нөхцөлд, өдөр шөнийн цагаар нисэх чадвартай, экипажийн 5 хүн, 32 зорчигчтойгоор 5000м хүртэл өндрөөр 400 км/цагийн хурдтай.
Picture 64
А.Н.Туполевын удирдсан хамт олон 1968 онд Ту-154 онгоцыг зохион бүтээжээ. Манай улс энэхүү онгоцыг 1987 онд ЗХУ-ын “Аэрофлот” компаниас түрээсээр авч олон улсын нислэгт ашиглажээ. Ту-154 онгоцнь нэгдүгээр зэрэглэлийн 12, бизнес ангилалын 21, энгийн 99 суудалтай, нийт 132 зорчигчтойгоор 850-950 км/цагийн хурдаар 6900км алсад нисэх чадвартай.
Picture 68
АНУ-ын “Боинг” компанид 1984 оноос үйлдвэрлэгдсэн В737-800 онгоцыг “МИАТ” ТӨХК нь 2-ыг түрээсээр авч олон улсын нислэгт ашиглаж байна. В737-800 онгоц бизнес ангилалын 12, энгийн 150 суудалтай, нийт 162 суудалтай. 800-850км/цагийн хурдаар 4600км алсад буулгүй нисэх чадвартай.
Picture 72
МИАТ ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор В757-200F агаарын хөлгийг 2022 оны 9-р сараас нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. В575-200F агаарын хөлөг нь нарийн биетэй, хос хөдөлгүүрт дундын зайн хөлөг бөгөөд 3169 миль буюу 5100км зайг цагт 880км/цагийн хурдтай туулах хүчин чадалтай, хаалганы хэмжээ 340*218см. В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой.