Мэдээ мэдээлэл |
![]() |
МИАТ ТӨХК-ИЙН НИСЛЭГИЙН ҮЕИЙН СЭТГҮҮЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2024-11-21

МИАТ ТӨХК-ийн нислэгийн үеийн сэтгүүлийг хэвлэн нийтлэх байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад Та бүхнийг урьж байна.
Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нислэгийн үеийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор гадаад, дотоодын зорчигч, үйлчлүүлэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангах мэдээ мэдээлэл бүхий сэтгүүлийг Монгол, Англи хэл дээр эрхлэн гаргаж, хэвлэн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах байгууллагыг сонгох нээлттэй шалгаруулалтад ТА БҮХНИЙГ урьж байна.
1. Хамтран ажиллах байгууллагад тавигдах ерөнхий шаардлага:
1.1 Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бөгөөд гурав буюу түүнээс дээш жил сэтгүүл эрхлэн гаргасан туршлагатай байх;
1.2 Хоёрдугаар бүлэгт заасан техникийн шаардлагын дагуу сэтгүүлийг заасан хугацаанд эрхлэн гаргаж, хэвлэн нийлүүлэх хүний нөөцийн болон техник тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байх;
1.3 Мэргэжлийн чадварлаг редакцитай байх;
1.3.1 Редакци нь мэргэжлийн орчуулагчтай байх бөгөөд сэтгүүлийн ерөнхий редактор нь Англи хэлний өндөр мэдлэгтэй, хянан тохиолдуулах ур чадвартай байх; (Хэрэв редактор англи хэлний мэдлэггүй бол англи хэл дээр хянан тохиолдуулах чадвартай гэрээт редактортой байх)
1.3.2 Хэрэв мэргэжлийн орчуулагчгүй бол Англи хэл дээрх эхийг гуравдагч орчуулгын мэргэжлийн байгууллагаар хийлгэх
1.4 Сэтгүүлийн хэвлэлтийг өөр байгууллагаар гүйцэтгүүлэх бол тухайн байгууллагатай хамтран ажиллах /ажил гүйцэтгүүлэх/ хүчин төгөлдөр гэрээний хуулбарыг ирүүлэх (үнийн дүнг нууцалж болно).
2. Сэтгүүлд тавигдах шаардлага:
- Сэтгүүлийн нэр: Нэрийг сонгох боломжтой
- Хэвлэх давтамж: Улирал тутамд 1 дугаар /12-2, 3-5, 6-8, 9-11 сар/
- Хуудасны тоо: 120-140, босоо форматтай
- Хэмжээ: Гялгар бүрэлттэй, шохойтой, сүүлийн үеийн оффсет технологийг ашиглана
- Хуудасны шаардлага: 60-80 гр, 4+4 өнгө, цаасны материал эко байвал давуу тал болно
- Хавтас: Нугардаггүй, хатуу хавтастай байх
- Жин: 350 гр-аас дээшгүй буюу хамгийн хөнгөн байх технологийг мөрдөнө
- Нурууны бэхэлгээ: Халуун цавуу наалтай, тээвэрлэлтэд тэсвэртэй бат бөх, эдэлгээ даахуйц байна
- Тоо ширхэг: Улирлын онцлогоос хамаарч 3000-5000 хувь (үнийн санал ирүүлэхдээ жилийн 15’000 ширхэг сэтгүүлээр тооцож ирүүлнэ)
- Нийтлэх хэл: Монгол, Англи хэлээр дүрмийн алдаагүй, найруулгын мэргэжлийн өндөр түвшинд нийтлэн гаргах;
- Үсгийн фонт: Гэрээнд зааснаар
- Гэрэл зургийн чанар, хэмжээ: 2mgb-с дээш үзүүлэлттэй, өнгөний ялгарал тод, зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх
- Зохиогчийн эрх: Нийтлэл, зураг, бусад ашиглах материал зохиогчийн эрх зөрчөөгүй байх.
- МИАТ нь гуравдагч этгээдийн нийтлэл, зураг нийлүүлж болох ба гэрээгээр зохицуулагдана.
- Нэмэлт: Хэвлэлийн байгууллага нь Веб хуудсанд байрлуулах боломж бүхий форматаар эх хувийг цахимаар нийлүүлнэ.
Сэтгүүлийн цахим хувилбар нь МИАТ компанийн цахим хуудас болон агаарын хөлгийн энтертаймент системд байршина.
3. Сэтгүүлийн ерөнхий агуулга
3.1 Сэтгүүлийн агуулга нь зорчигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах гэрэл зураг бүхий, мэдээ мэдээллээр баялаг байх;
3.2 МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг гадаадын улс орнууд болон Монгол Улсын талаар сонирхолтой баримтууд, соёл уламжлалтай холбоотой мэдээ мэдээллийг агуулсан байх;
3.3 МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлүүдийн онцлогийг сурталчлан
таниулсан нийтлэлтэй байх;
3.4 Монгол орныг сурталчилсан сонирхолтой гэрэл зургуудаар баялаг байх;
3.5 Дугаар бүрд нэг ярилцлагатай байх; /Зочин: Салбартаа тэргүүлэгч, шинийг санаачлагч, өв тээгч, бизнесийн салбарынхан/
3.6 Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийг агуулсан байх;
3.7 МИАТ компанийн бэлтгэсэн бусад мэдээ мэдээллийг нийтэлдэг байх;
/нислэгийн чиглэлүүд болон МИАТ компанитай холбоотой мэдээ, мэдээлэл, ярилцлага...гэх мэт
3.8 Сэтгүүл нь орчин цагийн хөгжлийн дүр төрхтэй өрсөлдөхүйц загвар
дизайнтай, технологийн өндөр чанартай сэтгүүл зүйн бүтээгдэхүүн байх;
3.9 Сэтгүүлийн шинэ улирлын дугаарын бэлтгэл ажил эхлэхээс 1 сарын өмнө шинэ сэтгүүлийн агуулга, нийтлэгдэх материалыг 2 тал урьдчилан тохиролцож шийдвэрлэнэ. /улирал бүрийн онцлогоос хамааран нислэгийн чиглэл, цагийн хуваарь, зорчигч урсгал өөрчлөгддөг учир үүнтэй уялдуулж, дараагийн сэтгүүлийн агуулга тодорхойлогдоно/
3.10 Сэтгүүлийн агуулга, нийтлэлийн эцсийн эрхийг МИАТ ТӨХК эзэмших
бөгөөд тухайн нийтлэлийг хэвлэлтэд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
3.11 Гүйцэтгэгч нь нийтлэлийг өөр зорилгоор ашиглах бол МИАТ ТӨХК-с зохих зөвшөөрлийг авна.
4. Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал:
4.1 Байгууллагын танилцуулга /ААН гэрчилгээний хуулбарын хамт/
4.2 Хүний нөөцийн мэдээлэл
4.2.1 Хүний нөөцийн танилцуулга, туршлага /Редактор, сурвалжлагч гэх мэт сэтгүүлийн багийхны мэргэжлийн дипломын хуулбар, ажлын туршлагын мэдээлэл/
4.2.2 Орчуулагчийн мэдээлэл /CV, орчуулсан бүтээл, Англи хэлний түвшинг нотлох бичиг баримт/
4.3 Техник, тоног төхөөрөмжийн жагсаалт /хэвлэлтийг өөрсдөө гүйцэтгэх тохиолдолд/
4.4 Хэвлэлтийг гүйцэтгэх компанийн гэрээний хуулбар /гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдолд/
4.5 Өмнө нь эрхлэн гаргаж байсан сэтгүүлийн загвар дээжийг эх хувиар ирүүлэх
4.6 Сүүлийн гурван жил буюу 2021, 2022, 2023 оны санхүүгийн тайлан
4.7 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
4.8 Татварын өр төлбөргүйн тухай тодорхойлолт – өр төлбөртэй бол тайлбарын хамт
4.9 Сэтгүүлийн үнийн санал /албан бичгээр/
- Нэг жилийн хугацаанд 15’000 ширхэг сэтгүүл нийтлэхээр тооцсон үнийн санал
*МИАТ ТӨХК хүлээн авах үнийн дүнгийн дээд хязгаар 850 сая, үүнд ажиллах хүч, хэвлэлт болон бусад зардлууд багтана;
- Сэтгүүлийн нэгж үнэ: Эрэлтээс хамааран нэмэлтээр хэвлэн нийлүүлэх тохиолдолд нэгжийн үнийг ирүүлсэн үнийн дүнг сэтгүүлийн тоонд хуваах зарчимаар тооцож гаргана.
4.10 Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материалыг ирүүлж болно
Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНДЭЭС авна үү.
5. Сонгон шалгаруулалтын хүсэлт ирүүлэх хугацаа:
Оролцогчид 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагаас өмнө Хан-Уул дүүргийн 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн төв байрны 105Б өрөөнд ирүүлнэ үү.
6. Сонгон шалгаруулалтын зарчим:
МИАТ ТӨХК-ийн ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулна.
Сонгон шалгаруулалтыг ил тод, ашиг сонирхлын зөрчилгүйгээр санал хураалтын зарчмаар явуулна.
Сонгон шалгаруулалтад “Тэнцсэн”, “Эс тэнцсэн” хариуг ажлын 5 хоногт багтаан албан бичгээр хүргүүлнэ.
Санал ирүүлсэн байгууллагуудыг дараах үзүүлэлтээр дүгнэх ба зөвхөн ирүүлсэн материалын хүрээнд сонгон шалгаруулна.
1. Өмнө хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага, цар хүрээ, тоо;
2. Олон улсад зориулсан сэтгүүл хэвлэн нийтлүүлж байсан бол давуу тал болно
3. Редакцын чадамж, техник, хүчин чадал, хүний нөөц;
4. Санхүүгийн чадамж, хамтран ажиллахад гарч болох эрсдэлийн үнэлгээ;
5. Бага үнийн санал;
Санамж:
Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжлэн, хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой тэмдэглэн, тогтоосон хугацаанд ирүүлнэ.
Шалгаруулалтаас өмнөх тодруулгыг МИАТ ТӨХК, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг 70049992 дугаарт холбогдож авна уу.
Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.
![]() |
Онцгойлон: